Бүх цэцэгс үхдэг ч Ван Гогийн цэцэгс үхдэггүй.

Otgontuya
2 min readMay 15, 2023

Хятадын Дафен хэмээх тосгон тосон будгаараа алдартай. Сонгодог зургийн хуулбарын дэлхийн төв гэдэг нэрийг худалдаачид Дафен тосгонд өгчээ. Танд Рембрандтын эсвэл Да Винчийн хуулбар зураг байдаг бол тэр нь Дафен тосгонд зурагдсан байх магадлал 70-с дээш хувь. Тэр бүү хэл Нидерландад аялж явахдаа Ван Гогийн музейн гаднаас худалдаж авсан “Наранцэцэг” Дафенд зурагдсан байх магадал 80-с дээш хувь. 1980-д онд Дафен тосгон 10,000 тариачинтай байсан бол одоо тийм хэмжээний зураачтай болжээ.

Ийм зураачдийн нэгийг дагаж харуулсан “China’s Van Goghs” баримтат киног саяхан үзсэн юм. https://youtu.be/_yxyUi4_Wzo

Түүний хуулбар зургийн урлан уран зургийг жинхэнэ үйлдвэрлэнэ. Гэхдээ эх зургийг нь тэд хэзээ ч нүдээр хараагүй. Гэр бүлийн хэрэгцээнээсээ гадна мөнгө цуглуулж Ван Гогийн музейд очих мөрөөдөлтэй хятад зураач Голландад очиж байгааг кино харуулдаг. Нидерландийн гудамжинд түүний хуулбар зургууд хаа сайгүй. Харин музейд өөрийнхөө хуулбарлан зурдаг зургууд эх дүрээрээ ямархан бүтээл болохыг хараад гаргаж буй сэтгэл хөдлөл сонин. Хөшөөн дээр нь очиж тамхилахдаа жинхэнэ эргэцүүлэл эхэлнэ

Винсент Ван Гог амьд сэрүүн байхдаа ердөө ганцхан зургаа зарж байсан бол энэ хятад эрийн урлан 100 гаруй мянган ширхэгийг зурж худалдаалжээ. Түүний буруу биш. Ван Гогийн харсан гэрлийг хэн нэгэн дахин хуулж зурах л байсан. Хүн төрөлхтөн түүний зургаас салхийг, гэрлийг, өнгийг мэдрэхийг хүссээр л байна.

--

--