Otgontuya
3 min readApr 20, 2023

Hello! Homo Deus

Энэ зураг бол хиймэл оюун ухаанаар бүтээсэн медиа контент. Гэрэл зурагчдын шилдэгийг шалгаруулах уралдаанууд нь өгүүлэмж, гэрэл сүүдэр, техник эзэмшилт ур чадвар, мэдрэмж зэрэг үзүүлэлт шалгуураар шилдэг фотог шалгаруулдаг. Энэ уралдаануудын нэгэнд Герман гэрэл зурагчин AI технологи ашиглан бүтээсэн зургаа ирүүлээд түрүүлж орхисон нь шуугиан дэгдээж байна. Мэдээж хууран мэхэлсэн хэрэг, үгүйсгэсэн няцаалт яригдахын зэрэгцээ Хиймэл оюун ухаан бидэнд юуг заналхийлээд эсвэл юуг бэлэг болгон өгөөд буй вэ гэх сэдэв үргэлжилж байна. Ер нь хиймэл оюун ухаан хүн төрөлхтөний гол сэдэв байх нь. Ингээд Медиа контент гээч зүйл хэрхэн өөрчлөгдөж ирсэн, өнгөрсөн хугацааны тэр өөрчлөлт нь хүн төрөлхтөний түүхэнд ямар түүхэн өөрчлөлтүүд авчирч байсан тухай эргэн саная.

1. Гутенбергийн хэвлэлийн инноваци

Зөвхөн гар бичмэлээр ном бичиж түгээдэг байсан үед Иоханис Гутенбэрг гэгч дархан үсгийг нь зөөж болдог төмөр бар зохион бүтээсэнээр тэр үеийн хэвлэлд төдийгүй дэлхийн түүхийг өөрчилсөн инноваци хийжээ. Гутенбэргийн бараар хэвлэх хамгийн хэрэгцээт контент тухайн үедээ библ байж. Дараа нь гутенбэргийн бараар библийг герман, франц хэл дээр англи хэл дээр гэх мэтчилэн үндэстэн бүр өөрийн хэл дээр хэвлэж, үүнийг дагаад Сэргэн мандалт, соён гэгээрлийн эрин, шинжлэх ухааны хувьсгал гээд хүн төрөлхтөн өнөөгийн өнгө төрх, үндэстэнд суурилсан улс гүрэн үүсэх эхлэл болжээ.

2.Радио телеграф үүсэв. Радио долгионоор мэдээ дамжуулж эхэлсэн нь цаг хугацааны хувьд Дэлхийн 1-р дайнтай давхцдаг ажээ. Анх радиог зохион бүтээсэн Итали эр дуу хөгжмийн контентэнд зориулсан ч энэ нь дайны үеийн холбоо харилцааны хэрэгсэл болж орхижээ. Хэнд мэдээлэл байгаад түүнийгээ хэр хурдан дамжуулж түгээсэн нь амжилт гаргах нь ойлгомжтой. Дэлхий ертөнц дахин хуваарилалтад орж хүн төрөлхтөн 20-р зуунтай золгов.

3. Кино, телевиз үүсэв. Дэлхийн 2-р дайны үед ч дараа нь хүйтэн дайн, үзэл суртлын дайны үед ч хамгийн сайн бүтээгдсэн соёлт зэвсэг нь дүрст контент буюу ТВ, Кино байлаа. Дүрст мэдээлэл нь технологийн цоо шинэ гайхамшиг болж болж хүн төрөлхтөний нүдийг нээнгээ хүйтэн дайны үзэл суртлыг хүмүүний тархинд гүн суулгах үүрэг хүлээв. Кино хэмээх контент ийнхүү орчин үеийн сод урлагийн бүтээлүүдийг төрүүлэнгээ үзэл санааг ч мөн түгээж байлаа.

Харин одоо интернэт цоо шинэ медиа контентийг тодорхойлж байна. Энэхүү цоо шинэ медиа нь дэлхий ертөнцийг дахин зохион байгуулалтад оруулах хэмжээнд бужигнуулж байна. Үндэстэн дээр суурилсан Nation state үүсэж байсан бол одоо үзэл санаан дээр суурилсан бүлэглэл үй олноороо бий болж байна. Нэгэнт хил хязааргүй интернэт энэ боломжийг бий болгож өгөв. Энэ үед хиймэл оюун ухаан ид хүчээ авлаа. Хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөн гайхамшиг гэж хүлээж авахаас гадна болгоомжилж хүлээж авч байна. Yuval Noah Harari яг энэ сэдвээр хамгийн их ярилцлага өгч харагдана. Түүний онцолдог эшлэлүүд:

1.AI бол шийдвэр гаргаж чаддаг анхны технологи. Хүн төрөлхтөний бүтээсэн технологууд хэзээ ч шийдвэр гаргадаггүй байсан. Хүнийг хүчирхэгжүүлэх атомын бөмбөг бүтээсэн ч хэнийг юуг устгах вэ гэдгийг ХҮН л шийднэ. Харин одоо банкнаас зээл гаргахдаа ч AI-с асуудаг болж байна. Хүн төрөлхтөнөөс алсран олож буй хүч чадал.

2. The first technology that can create new ideas. Принтинг пресс ТВ радио бүгд хүний айдиа түгээгч байсан харин бүтээгч байгаагүй. Гутенбергийн инноваци библийг хэдэн мянган хувь хэвлэсэн ч ширхэг хуудас ч нэмж бичиж чадахгүйй. Харин AI шинэ библи бичиж чадна.

3. Хуурамч дүр хүн төрөлхтөний өмнөөс харилцан яриа үүсгэж ИТГЭЛ нуран унаж байна.

4. Түүх үргэлжилнэ. Гэхдээ хүн төрөлхтөний ноёрхсон түүх төгсөж байна… гэх зэрэг ярилцлагууд юутубээр цуварна.

Бидэнд ямар шийдвэр гаргахыг маань заадаг, биднээс асуусан мэдээллээрээ буцаад өөрийгөө хөгжүүлдэг түүгээрээ контент бүтээж бидэнд итгүүлдэг ямар нэгэн “танихгүй”оюун ухаан бий болж байна. Yuval Noah Harari өөрийнх нь хүн төрөлхтөний ирээдүйн талаар төсөөлсөн “Маргаашийн товч түүх” өнөөдрийн цаг хугацаанд тулж иржээ. Hello! Homo Deus…